Мишель Лю хэмээх 21 настай охин интернэт сүлжээнд хэтэрхий төгс харагдахыг хичээж өөрийгөө ч бусдыг ч хууран хэтэрхий хийсвэрээр амьдрагч хүмүүстэй тэмцэх нэгэн өвөрмөц аргыг сэджээ.

Тэрээр бусад хүмүүсийн хүсээд ч хийж чаддаггүй мөрөөдлийн нэг болох дэлхийгээр аялах мөрөөдлөө биелүүлж яваа нэгэн юм. Харин тэрээр бусад шиг гоё сайхныг нь зурган дээр үлдээхээс бус өөрөө мэдрэх нь чухал хэмээн үзэж очсон газар бүртээ хамгийн муухайгаар зургаа авхуулж инстаграм хуудсандаа байршуулдаг байна.

Түүний энэ үйлдэл өдрөөс өдөрт маш олон хүний хандалт авч байгаа бөгөөд Мишель Лю охины @chinventures инстаграм хаягийг аль хэдийн 18,000 хүн дагах болсон байна. 

 

Эх сурвалж: Seen.mn