Германы цуврал кино Деррикийг мэдэхгүй хүн ер нь дэлхий дээр бараг ховор байх. Дандаа костюм пиджак, Rolex цагаар гоёсон english gentelman гэмээр мөрдөн байцаагч Деррик, (жинхэнэ нэр: Horst Tappert )2008 оны 12 сарын 13-нд Германы Muenchen хотын нэгэн эмнэлэгт 85 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзжээ.Horst Tappert эхнээсээ жүжигчний мэргэжлийг сонгосон юм бол биш. Тэрээр нягтлан бодогчийн мэргэжил эзэмжсэн бөгөөд цэргээс ирсэнийхээ дараа нэгэн театрт уг нь нягтлан бодогчоор ажил орсон нь түүнд урлагийн хаалгыг нээж өгсөн юм. 
Түүнээс хойш тэрээр хэд хэдэн жүжиг болоод киноны дүрд тоглосон бөгөөд 1974-с 1994 он хүртэл Деррикийн 281 ангид тоглосон нь дэлхийн 100- аад оронд цацагдсанаар Деррик зөвхөн Европт төдийгүй дэлхийд танигдах жижигчдийн нэг болсон. Тэрээр 1957 оноос хойш өөд болох хүртлээ өөрийн 3 дахь эхнэрийнхээ хамт амьдарч байсан бөгөөд өмнөх 2 эхнэрээсээ 3 хүүхэдтэй юм. 
Деррик киноны тухай хэдэн зүйл :
Деррикийн эхний хэдэн ангиудад алуурчин хэн бэ гэдэг нь эхнээсээ тодорхой, Деррик харин тэр хэргийг яаж илруулж байгаа талаар харуулсан нь үзэгчдийн сонирхолыг тэгтлээ татахгүй байсан болохоор дараагийн ангиудыг хамгийн сүүлд Деррик алчуурчин хэн нь бэ гэдгийг олж байгаагаар хийх болсон байна. Энэ нь ч уг кино улам их алдартаи , амжилттай болгосон. 
Цуврал 19 буюу "Үхсэн шувуу жиргэдэггүй" анги дээр нэг зэрэг 6 хүн нас барсан ( 3 нь буудуулсан, 1 хүчилд хордсон, 1 хутгалуулсан, 1 нь намагт живж ухсэн) нь бас үзэгчдийн саналыг аваагүйгээс 1 цувралд 3 дээш хүн нас барахгүйгээр тогтсон байна. 
Хүүхэд нас барж байгаа нэг л анги байдаг. 
Деррик бол кинон дээрээ ганц бие, хувийн орон сууцанд ганцаараа амьдардаг, нэг тийшээ орж юм уухдаа голдуу цэвэр ус юмуу, вино, маш ховор пиво захиалдаг, ажил дээрээ зөвхөн кафе уудагаар гардаг. Эхний хэдэн ангийг ул тооцвол тамхийг үзэн яддаг гэж хэлж болно. 
Хамгийн сүүлийн цуврал дээр Деррик Europol ( European Police)-д шилжиж байгаагаар дуусдаг. 
Деррик хамтрагч буюу Харридаа маш их баярлаж явдагаа хэлээд палтоныхоо захийг босгоод хүнгүй гудамжаар ганцаараа алахсаар алга болдог шиг, тэрээр хэзээ ч эргэн ирэхгүйгээр тэнгэрт халин одсон ч, Деррикийн олон сайн цуврал киноогоороо тэрээр хойч үеийнхэнд хэзээ ч мартагдахгүй, үргэлж дурсагдаж явах болно. ( Мань хvн Дэлхийн 2-р дайны үеэр фашистын Waffen SS армид “Хохимой толгой” нэртэй танкийн дивизид алба хааж байснаа бүх амьдралынхаа туршид нууж байсан нь ил болсон учраас бидний мэдэх Мөрдөн байцаач Деррик киног ихэнх улсад хориглосон гэсэн.
Түүний алба хааж байсан анги нэгтгэл бөөнөөр хорих хуарангуудын хамгаалалтыг давхар хариуцдаг байжээ.Тапперт энэ ангид 1942 онд татагдаж ирсэн бөгөөд Харьков хотын төлөөх тулалдаанд оролцон шархдаад Зөвлөлтийнхөнд олзлогдсон аж. Мань хүн цэрэгт сайн дураараа явсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. “Хохимой толгой” дивиз нь нэлээн харгист тооцогддог нэгтгэл байсан гэдэг.