Шинэ даргатай болсон НИТХ-ын ажил өнөөдрийг хүртэл гацсан хэвээр л байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны 06-р сараас хойш хуралдаагүйгээс Нийслэл Улаанбаатар хотын ажил, урагшлахгүй байна. Хурлын даргаа сонгож сандал суудлын асуудлаа шийдэхийн тулд л 2017 оны 09-р сарын 14-ний өдөр хуралдсан бөгөөд 10-р сарын 12-нд зарласан боловч 2 ч удаа цагаа хойшлуулсны эцэст тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа гэж мэдэгдсэн. Үүнээс болж Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдэх маш олон асуудал зогсоод байна.

НИТХ бол нийслэл хотыг бодлогоор ханган ажилладаг байгууллага.  Тухайлбал Нийслэлийн Засаг дарга жил болгоны 10-р сарын 05-ны дотор өргөн барьдаг Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-аар батлуулах ёстой. НИТХ-ын нэгдсэн хуралдааныг бас Тэргүүлэгчдийн хурлаар зарладаг. Гэтэл өдий болтол намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй, ирц нь хүрэхгүй, хурлаа хийж чадахгүй гацсан байдалтай байна.

Дан МАН-ын төлөөлөгчдөөс бүрддэг Тэргүүлэгчдийн хурал яаралтай дотоод зөрчлөө хойш тавьж, Нийслэл Улаанбаатар хотын ажлаа саадгүй явуулах боломж олгох хэрэгтэй байна.