Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ноход эзэн нь хэн нэг хүн эсвэл ямар нэг зүйлд илүү анхаарал хандуулаад байвал хардаж эхэлдэг буюу хүнтэй адил сэтгэл хөдлөл илэрхийлдэг гэдгийг судалгаагаар олж тогтоожээ. Энэ судалгаанд гэртээ эзэнтэйгээ хамт байгаа өөр, өөр үүлдрийн 36 нохойг оролцуулсан бөгөөд эздэд нь чихмэл нохой, хүүхдийн ном болон хуванцар хулуу өгч тоглуулан, нохдын хариу үйлдэлд нь ажиглалт явуулж, судалгааны үр дүнг гаргажээ.