НӨАТ-ын урамшууллын азтанууд өнөөдөр шагналаа гардлаа. Эдгээр азтанууд бол наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн хүмүүс юм. 

Энэ сугалаагаар 20 мянган төгрөгийн азтан 11851, 100 мянган төгрөгийн азтан 1200, 500,000 төгрөгийн азтан 111, дөрвөн сая төгрөгийн азтан 17 , 20 сая төгрөгийн азтан 1, 100 сая төгрөгийн азтан 1 тодорсон юм. 

Тэгвэл 100 сая төгрөгийн азтанаар Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдулам тодорсон байна. Тэрбээр шагналаа гардсаныхаа дараа сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Охиноо хараад гэртээ байдаг миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Ebarimt сугалаанд итгэдэггүй байсан 100 сая төгрөг хожоод өөрийн биеэр мэдэрлээ. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” гэв.