2017.10.14 буюу өнгөрөгч бямба гаргийн 20 цаг 48 минутад иргэн М-ээс “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суугч, 28 настай, “В” гэгч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчийн 6 настай охиныг хүчирхийлсэн” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн шуурхай шалган эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтэн этгээдийг цагдан хорьсон байна.

Охинд Шүүх шинжилгээний үндэсний хүрээдэн шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүн гараагүй. Хохирогч охиныг цагдаагийн байгууллагаас Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны дэргэдэх хариу үйлчилгээний төвд 2017.10.15-ны өдрийн 13 цаг 50 минутад хүлээлгэн өгсөн. Одоо  Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулсан. одоогоор охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд охиныг Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд асран хамгаалж байгаа юм байна. Нөхцөл байдлын урьдчилсан дүгнэлт гарсан. 

Албан бус мэдээллээр охин үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлл өртсөн бөгөөд  сүүлийн гурван сар усанд ороогүй байна. Үүний улмаас гадна бэлэг эрхтэний шархалсан байсан.  Мөн бөөрний үрэвсэлтэй байгаа тул хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа аж.

Охины ээж хойд эцэгтэй нь хамтран амьдарч байгаад 2017-07-р сард салсан.  Тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 

Хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаад харъяалалын дагуу ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн байна. Тухайн газарт хэрэг бүртгэлийг ХУД-ийн цагдаагийн газраас хийсэн байна.