Хүний эрхийн дэд хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "13 настай охиныг зочид буудалд хүчирхийлээд амь насанд нь хүрсэн этгээд эрх чөлөөтэй явж байна гэж үнэн үү? Таван настай охиноос шүүх шинжилгээний байгууллага яагаад 10,000 төгрөг нэхээд байсан юм бэ? Сүүлд нь энэ мөнгийг авч болдоггүй юм бэ" гэсэн асуултыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал н.Алтанхишигээс асуув. Гэвч тэрбээр шүүх эмнэлэг охиноос 10,000 төгрөг нэхээгүй гэв.

"14-15-нд шилжих шөнө 01 цагийн үед хүчиндүүлсэн хэмээх хүүхдийг нагац, эмэгтэй эрэгтэй хоёрын хамт ХУД-ийн цагдаа нар манайд авч ирсэн. Нагац эгч нь согтуу байсан.

Бид хүүхдийн бичиг баримт болоод хамт ирсэн хүмүүсийн бичиг баримтыг нэхсэн, мөнгө нэхээгүй. Шөнийн 01:40 минутанд шинжилгээ авсан, маргааш шинжилгээний хариу гарна. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Батчулуун 8-р сарын 23-нд гарсан хэргээр 9-р сарын 20-оос эхлээд хоёр этгээдийг цагдан хориод шалгаж байгаа" гэлээ.

Эх сурвалж: Bataar.mn