Зурган дээр байгаа хүнийг Glenn Ford гэдэг. Тэрээр 1984 онд 34 насандаа, АНУ-д хүн амины хэргээр цаазын ял авч, цаазлуулах өдрөө хүлээн Ангол дахь Лузианагийн муж улсын цагдан хорих байранд 29 жил, гурван сар, таван өдөр ганцаарчлан суужээ.

Харин 2014 онд нэгэн хүн цагдаагийн газар ирж Glenn Ford-ийг буруугүй гэдгийг нотолсноор жинхэнэ гэмт хэрэгтнийг олж тэрээр эрх чөлөөт хүн болсон юм. Гэвч харамсалтай нь нэг жилийн дараа 2015 онд уушгины хорт хавдраар нас баржээ.

Түүний өмгөөлөгч хэлэхдээ: "Glenn Ford маш олон шударга бус зүйлийг амссан хэдий ч түүний буруугүй гэдгийг хэзээ нэгэн өдөр тогтоож ирээдүйд сайхан амьдарна гэдэгтээ хэзээ ч итгэл алдарч байгаагүй юм" гэжээ. Glenn Ford нас бархынхаа өмнө найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байж тэднийхээ дэргэд дуртай дуугаа сонсоод амьсгал хураасан тухай түүний гэр бүлийхэн дурсжээ. 

Эх сурвалж: Seen.mn