Дэлхийн түүхнээ гарч ирж буй залуу удирдагчид

Консерватив үзэлт Себастиан Курц дөнгөж 31 настай. Хэдий тийм боловч тэрбээр Австрийн Ардын намын имижийг эрс өөрчлөн гарч ирж, Европын хамгийн залуу улс төрийн удирдагч болохоор зэхэж байна. Австрид түүнийг “Wunderwuzzi” хэмээн нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл, “гоц ухаантан”, “цоорхой толгойтой” гэсэн үг. Амбиц ихтэй, залуу, улс төрийн Олимпийг ажиглаж байгаа улстөрчдийн анхаарлыг өчүүхэн жижиг зүйл ч тойрч гарч чаддаггүй.


2011 онд Курцын намын өнгө хар байхад залуу эр жийпэн дээр намынхаа нөхдийн хамт суугаад “Хар өнгө үнэхээр шилдэг нь” гэж байв. Гэтэл тэрбээр энэ сонгуулийн өмнөхөн өөрийн санаачилгаар намынхаа өнгийг эрс өөрчилж, ребрендинг хийсний хүчинд номин ногоон өнгийг сонголтоо болгожээ.

Шинэ өнгө ч үнэхээр үр дүнгээ өгсөн бололтой. Гэхдээ сүүлийн жилүүдэд залуу, эрч хүчтэй улстөрчид засгийн эрхэнд гарахад өөр хүчин зүйлс тус болжээ. Тэгвэл ямар хүчин зүйл вэ гэсэн асуудал урган гарч ирнэ. Хамтдаа тодруулцгаая.



Тэнгэрийн цаадах амбиц

 

Ноён Курц бол улс орныхоо улс төрийн байдлыг өөрчилж, хөдөлгөх бодолтой залуу улстөрч. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хувьд 39-хөн настай. Гэсэн ч тэрбээр улсынхаа улс төрд хувьсгал гаргаж, “La République En Marche!” (LREM) хэмээх шинэ либераль нам байгуулж чадсан билээ.


Эммануэль Макрон
 

Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд гарамгай ялалт байгуулж гарсны ирснээс хэдхэн долоо хоногийн дараа LREM парламентын сонгуульд ялалт байгуулж чадсан. Ийнхүү Макрон Наполеоны үеэс хойших Францын хамгийн залуу төрийн тэргүүн болсон.



Маттео Ренци


2014 онд Итали улс түүхэндээ хамгийн залуу Ерөнхий сайдтай болсон. Маттео Ренци тухайн үед дөнгөж 39 настай байлаа. Яг л Макрон шиг парламентад огт ажиллаж байгаагүй, улс төрд шинэлэг хүн байлаа. Бяцхан Эстон улс ч эдгээр “вундеркинд”-үүдийн давалгаанаас холуур өнгөрсөнгүй. Улс төрийн хэмжээлшгүй амбицынхаа ачаар дөнгөж 38 настай Таави Рийвас 2014-2016 он хүртэл тус улсын Ерөнхий сайдаар ажилласан билээ.
 


Таави Рийвас


Эдгээр хүмүүсийн амжилтаас харахад сонгогчид улстөрчдийг сонгохдоо зөвхөн туршлагыг нь хардаггүй болох нь батлагдана. Сонгуулийн аяны үеэр итгэл үнэмшил дүүрэн үг хэлэх чадвараас гадна залуу нас, харизм гэдэг маш их ач холбогдолтой аж.

Цифрэн технологийн үед юуны түрүүнд хүчтэй имиж, олон нийтийн сүлжээ байгаа үед улс төрийн стиль заримдаа агуулгыг давдаг байж болзошгүй хэмээн болгоомжлон хэлэх ч хүн бий. “Тэд гаднаа гял цал болсон хүмүүс. Гэхдээ дотроо утга төгөлдөр болов уу. Надад Эстоны улс төрийн “Дэвид Кэмеронжуулах” гэх үзэгдлээс болж үе үе айдас төрдөг. Эдгээр улстөрчид гаднаа гоё сайхан, уран цэцэн үгтэй, нөхөрсөг боловч тэдэнд чин сэтгэлээсээ бодлоготой байх нь дутагддаг” хэмээн Эстоны улс төрийн шинжээч, Европын гадаад харилцааны зөвлөлийн дүн шинжилгээний төвийн ажилтан Кадри Лийк мэдэгджээ.

Үнэхээр ч амьдрал бол пиар, идэвхтэй байдал, үг хэлэх, намын бодлого гэдэг итгэдэг чиг хандлага байгааг шинжээч харуусангуй дурсчээ. Дэвид Кэмероны ялагдал 2016 онд Британийг Европын холбооноос гарах эсэх асуудлаар явуулсан бүх нийтийн санал хураалтын үр дүнд  үүссэн. Энэ бол Британийн улс төрийн оргилд гарахаас өмнөхөн олон нийтийн харилцаагаар мэргэжлийн төгс болсон хүний пиарын хувьд жинхэнэ хүнд явдал болсон билээ.



Спортлог, пиарчин


“Вундеркинд”-ийн имиж нь залуу австричууд улс төрд өөрчлөлтийг хүсч байгааг нарийн ойлгосныг илтгэж байлаа. Цамцны захаа задгай тавьж, үсээ хойш самнасан хөвгүүний имиж нь хэдэн арван жилийн турш саарал хослолтой эрчүүдийн нууц гэрээ хийхээр эргэлддэг эвслийн дор нуугдсан хэв маягийг эвдэж чадсан юм.

Энэхүү смарт-кэсуал буюу өдөр тутмын дэгжин стилийг Маттео Ренци ч бас сонгосон. “The Guardian” сэтгүүлд гарсан түүний цагаан цамц, арьсан хүрэмтэй зургийг хүн бүхэн сонирхож, Ренци Америкийн “Азтай өдрүүд”-ийн од Фонзигийн дүрийн санамсаргүй хуулбарласан юм биш биз гэж харахад хүргэж байлаа. Түүнчлэн сайхан бие хаа, эрүүл саруул байдал нь эдгээр удирдагчдын амжилтын нэг түлхүүр аж.
 


Барак Обама


2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаагаар Барак Обама Индианад сагсан бөмбөг тоглож буй зураг гарсан. Харин Ерөнхийлөгч болмогцоо байнга л гольфын талбай дээр үзэгдэх болсон билээ. Өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Макрон тэргэнцэртэйгээр теннис тоглосон. Энэ бол түүний хамгийн дурсамжтай зургуудын нэг. Ер нь дэлхийн олон удирдагчийг гүйлтэд оролцож байхад нь сурвалжлагч нар зургийг нь авдаг. Жишээ нь гэхэд 45 насандаа эрч хүчээр дүүрэн байгаа Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог хэлж болно.

Ноён Макрон ч бас имижид нь юу чухал болохыг маш сайн мэднэ. Тэрбээр Елисейн ордонд албан ёсны зураг авалтад оролцохын өмнө ном эргүүлж байгаа зураг нь нийтлэгдсэн билээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа