Ууланд амиа алдсан иргэний тоо 13 болжээ
2017/10/24
ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олсон байна.
Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна.
Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. Мөн аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна
Zochin · 2017/10/24
Mash ih haramsaj bna. Sonsood zurh shimshirlee. Gun emgenel ilerhiilie.
Зочин · 2017/10/24
mash haramsaltai, niigmiin todorhoi zov bodoltoi, idevhitei humuus ni shuu dee
enguu · 2017/10/24
uneheer haramsaltai bainaa ar geriinhend ni gun emgenel ilerhiiley