Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн уулчдын талаар мэдээлэл өглөө. .  Отгонтэнгэрт осолдсон иргэдийн гурвынх нь сургийг гаргаагүй тул эрлийн ажиллагааг өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлүүлж байгаа билээ. 

Сураггүй болсон 17 хүний 15-ынх нь цогцосыг олжээ. Хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр оройноос цаг агаар хүйтрэх талаар холбогдох газруудаас анхааруулсан учраас эрлийн ажиллагааг шуурхай, эрчимтэй явуулна гэж албаны хүмүүс мэдээллээ.

Өчигдөр буюу  24-нд олсон хүний дөрвөн цогцсыг металл хайгчийн тусламжтайгаар олсон байна. Цас хатуурч мөсөн бүрхүүл үүссэн нь эрэн хайх ажиллагааг хүндрүүлж байгаа аж.

Амиа алдсан 14 уулчны шарилыг Улаанбаатарт өчигдөр авчирсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцос таниулах ажиллагааг явуулж, амиа алдсан уулчдын дөрөв нь эмэгтэй хүн болохыг илрүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.

Өнөө оройгоос эхлэн цаг уурын таагүй байдал үүснэ гэдэг мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн. Тиймээс бид өнөөдөрө эрлийн ажлаа шуурхайлан бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа.
Ослын газарт 200 гаруй албан хаагч 30 гаруй техник хэрэгсэл, хоёр нисдэг тэрэг тэнд ажиллаж байгаа хэмээн ОБЕГ-ынхан мэдэгдлээ.