Манай улсын иргэдийг удахгүй АНУ- руу ажиллахаар явуулдаг болох гэж байгаа тухай Гадаад харилцааны яам мэдэгдсэн. Тэдний талаас нааштай хариу ирвэл тэгээд л виз гараад эхэлчих юм байх. Энэ бол сайхан мэдээ, иргэд ч нааштай хариу ирэхийг тэсэн ядан хүлээж, АНУ гарахыг мөрөөдөж байна.

Гэхдээ монголд ажил олдохгүй лааз өшиглөөд явж байдаг залуусыг бөөн, бөөнөөр нь ажиллуулж буян үйлдэхгүй гэж байгаа юм билээ шүү. 

Хамгийн шилдэг, сайн эрүүл саруул хариуцлагатай, гайгүй ажил хийж буй хүмүүсийг урвуулан аваачиж, хэдэн сар хар ажил хийлгэчихээд буцаагаад хөөгөөд явуулчихна. Тэгсэн ч байсан бүгд тэнд очихыг хүсэн мөрөөдөж байна. Болж өгвөл ирэхгүй гэсэн бодолтой бас. 

Мөн Солонгос руу ажиллах хүч гаргах журам 2018 оноос эхлэн өөрчлөлт орно. Ямар өөрчлөлт вэ гэхээр боловсролтой, дипломтой, эсвэл МСҮТ төгссөн аж үйлдвэрийн салбарт ажиллаж байсан, бие бялдарын хөгжил сайтай, хариуцлагатай, эрүүл саруул хувь хүний хөгжил ажиллах ур чадвартай өндөр байвал авна гэдэг журамтай болж байгаа. Өмнө нь шилдэг монгол залуус яваад бараг солонгос хүн болсон. Одоо тэднээс ч шилдэгүүдийг нь явуулна. Гэхдээ үүнийг буруутгаж болохгүй хэн хүнгүй солонгос гарч ажиллахыг хүсэн мөрөөдөж байгаа. Солонгос явах хүсэлтгүй монгол хүн гэж бараг байхгүй шүү. Хайгаад үзээрэй. Угаасаа тэгэхээс ч өөр арга байхгүй шүү дээ. Эх орны аж байдал иргэдийг зугтаахад хүргэж байна.

За яахав нэг ч гэсэн айл орох оронтой болог гээд иргэдээ солонгос явуулаад л байдаг. Явуулах нөхцөл боломжийг хангаж өгч байгаа төр засагтаа бас баярлах хэрэгтэй. 

Ганц л асуудал байна. Юу гэвэл хэн үлдээд байна вэ, солонгос явах гээд тэнцээгүй виз гардаггүй, эсвэл ямар ч ажил хийж чадахгүй, гадаад битгий хэл монголдоо ажил олж чаддаггүй, ангайж хэвтэж, лааз өшиглөсөн хүмүүс. Манай улс ийм дорой хүмүүсийн орон болж байна гэсэн үг. 

Нэг сургуулийн 10 багшийн виз зэрэг гарчихсанд тэд гайхамшигтай их баярлаж байна гэнэ. Багш нараа ч алдаад дууслаа. 

Энэ байдлыг төр засаг хэрхэн өөрчилж, яаж зохицуулах юм бэ. Эх орноосоо дүрвэсээр, эх орон нь доройтсоор байх уу. Муухайгаар хэлэхэд хаантнууд нь гадаадад явж, тэнэгүүд нь үлдээд байгаа юм биш үү. 

Г.Наран