Холливудын алдарт од Брэд пит, Анжелина Жоли нар 12 жилийн турш дэлхийн хамгийн сайхан хосууд хэмээн нэрлэгдэж зургаан хүүхэдтэй болсон хэдий ч 2014 онд салах болсноо дуулгасан юм. Жоли Брэдийг хэт архины хамааралтай хүүхдүүдтэйгээ таагүй харьцдаг хэмээн хэвлэлээр мэдэгдэж хүүхдүүдээ өөр дээрээ өсгөж байгаа билээ. Тэгвэл 53 настай жүжигчин Бред пит саяханаас өөрөөс нь 32 насаар дүү Элла Пернеллтай болзох болсон тухай хэвлэлээр шуугиж байна. Элла Пернелл одоо 21 настай бөгөөд 2014 онд Анжелина Жолитой хамт "Maleficent" кинонд тоглож байсан юм. 

Эх сурвалж: Seen.mn