Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 27-ны өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

  • Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
  • Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,  автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.