Томуугийн эсрэг дархлаажуулалтын хоёрдугаар ээлжийн вакцин ирсэн бөгөөд дараах 42 цэцэрлэгийн 24 мянган хүүхэд хамрагдана.

Агаарын бохирдол ихтэй газар байрладаг, өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй 42 цэцэрлэгийн хүүхдийг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан 45 мянган хүн/тун вакцинаар дархлаажуулах юм.

“Арванхоёрдугаар сарын сүүл нэг сарын эхээр томуугийн дэгдэлт гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд дархлаажуулах ажлыг хийж байна. Эхний ээлжинд АНУ-ын дэмжлэгтэйгээр 50 мянган хүн тун вакциныг авч дархлаажуулалтын ажлыг эхлээд байна.

Харин өнөөдрөөс 45 мянган хүн тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлээд байна. Энэ ээлжийн вакцин голчлон хүүхдэд чиглэх юм. Томуугийн вакциныг тариулснаас хойш 14 хоногт дархлаа тогтох бөгөөд зонхилон тохиолдож буй гурван вирүсийн эсрэг вакцин. Одоогийн байдлаар нийт 95 мянган хүн/тун вакциныг хүлээн авсан. Цаашид 120 мянган хүн/тун вакциныг хүлээн авна” гэж Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Д/д Цэцэрлэгийн дугаар Олгох вакцин (хүн/тун)
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
1 120 дугаар цэцэрлэг 691
2 157 дугаар цэцэрлэг 699
3 162 дугаар цэцэрлэг 670
4 77 дугаар цэцэрлэг 660
5 85 дугаар цэцэрлэг 602
6 87 дугаар цэцэрлэг 599
7 88 дугаар цэцэрлэг 618
8 89 дугаар цэцэрлэг 600
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
1 22 дугаар цэцэрлэг 666
2 61 дугаар цэцэрлэг 738
3 82 дугаар цэцэрлэг 749
4 122 дугаар цэцэрлэг 826
5 129 дугаар цэцэрлэг 818
6 147 дугаар цэцэрлэг 951
7 191 дугаар цэцэрлэг 274
СҮХБААТАР ДҮҮРЭГ
1 42 дугаар цэцэрлэг 542
2 68 дугаар цэцэрлэг 550
3 69 дугаар цэцэрлэг 543
4 135 дугаар цэцэрлэг 630
5 143 дугаар цэцэрлэг 590
6 160 дугаар цэцэрлэг 576
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
1 55 дугаар цэцэрлэг 419
2 105 дугаар цэцэрлэг 510
3 107 дугаар цэцэрлэг 504
4 110 дугаар цэцэрлэг 523
5 112 дугаар цэцэрлэг 520
6 113 дугаар цэцэрлэг 545
7 118 дугаар цэцэрлэг 558
8 119 дугаар цэцэрлэг 519
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
1 5 дугаар цэцэрлэг 491
2 9 дугаар цэцэрлэг 453
3 74 дугаар цэцэрлэг 446
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
1 27 дугаар цэцэрлэг 531
2 35 дугаар цэцэрлэг 408
3 41 дугаар цэцэрлэг 633
4 65 дугаар цэцэрлэг 624
5 67 дугаар цэцэрлэг 672
6 134 дугаар цэцэрлэг 617
7 209 дугаар цэцэрлэг 485
БАГАНУУР ДҮҮРЭГ
1 131 дугаар цэцэрлэг 310
2 138 дугаар цэцэрлэг 400
3 141 240

Мөн улирлын томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад 10 мянган төгрөгөөр хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцины үнийг зөвхөн зардлын үнээр хийж байгаа гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.