Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэргээр талийгаачийн хойд ээж Г.Маралмаа, эцэг Т.Цогт нарт анхан болон  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 25 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөж, тус бүр 22 жилийн хорих ял ногдуулаад байгаа. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр  хянан хэлэлцэж байна. Шүүх  хуралдаанд Г.Маралмаа, Т.Цогт нар оролцоогүй харин тэдний өмгөөлөгч нар оролцож байгаа юм. 

Өнгөрсөн нэгдүгээрс сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Эл хэргийг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэж, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Тэгвэл тус хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэж байгаа нь энэ юм.