Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байж болзошгүй таван настай охины биеийн байдалд дээрдэж эмнэлгээс гарсан байна. Одоогоор охинд сэтгэл зүйн эмчилгээ хийж байгаа.  Охиныг төр хамгаалалтад аваад байгаа.

Охины ээжийг эрэн сурвалжилсан хэвээр байгаа. Охины ээжийг олох хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  Хуулийн хэлтсийн дарга А.Энхбаатар хууль ёсны төлөөлөгчөөр ажиллах юм.

Охиныг өмгөөлөхөөр олон байгууллага, хувь хүн саналаа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ирүүлсэн байна. Харин тус газраас энэ чиглэлээр мэргэшсэн, их сургуулийн багшийг өмгөөлөгчөөр авч ажиллуулахаар болсон байна.

Бид бага насны хүүхэд хүчирхийлүүлсэн байж болзошгүй энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар эргэж мэдээлэх болно.