Үргээлэг 1, 2 киногоороо олонд танигдсан жүжигчин Ж.Баясгаланг "Баян баясаа" гэдэг нэрээр нь уншигчид маань андахгүй. “Үүрт гоулд”  хэмээх алтны компанитай учраас түүнийг ийнхүү нэрлэх болсон биз ээ. Ж.Баясгалан жүжиглэхээс гадна мото спортод чамгүй дуртай нэгэн бөгөөд ээлжит уралдаанаа хийж яваад осолд орж нилээдгүй хүнд бэртэл авсан юм. Нуруу нугасандаа бэртэл авсан түүнийг эмч нар суумгай болох магадлал өндөр гэдгийг хэлж байсан ч Баясаа маань тэнхэрч удахгүй эрүүл болоод урлагтаа хүчин зүтгэнэ гэсэн итгэл дүүрэн байгаа гэнэ шүү. Авъяаслаг жүжигчиндээ хурдан тэнхэрхийг хүсээд түүний үзэсгэлэнт гэргийтэйгээ авхуулсан нандин мөчүүдээс хуваалцъя. 

Эх сурвалж: Seen.mn