Монгол түмэнд хэзээд үл хуучрах кино бүтээлийн нэг бол Ч.Лодойдамбын "Гарын таван хуруу" жүжгээс сэдэвлэсэн "Гарын таван хуруу" МУСК билээ. Анх 1983 онд бүтээгдэж байсан уг кино одоо ч дэлгэцээр гарсаар байгаа бөгөөд өнөөг хүртэл энэ киноны үзэгчидэд өгөх сургамж дундраагүй байгаа юм. Тэгвэл тус кинонд Шагдартай суудаг Хоролоогийн охин Гэрлээгийн дүрийг өнөөдөр Монголын үндэсний гэх тодотголтой телевизид олон жил ажиллаж та бидний үзэж өссөн цагийн хүрдийг хөтөлдөг, хөтлөгч нэвтрүүлэгч Б.Гантигмаа бүтээж байжээ. Тухайн үед нэвтрүүлэгч Б.Гантигмаа 10 настай 5-р ангийн сурагч байхдаа уг кинонд тоглож хүүхэд ахуй цагийн дүрээ ийнхүү мөнхөлж байжээ. 

Эх сурвалж: Seen.mn