Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр миний төрсөн өдөр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Бид өнгөрсөн шөнө хэрэлдсэн, энэ нь анхных байв.
Мөн тэрээр намайг гомдоохоор хэрцгий үг их хэлсэн
Би түүнийг харамсаж байгааг мэдэж байна, намайг гомдооно гэж хэлээгүй
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр ойн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Өчигдөр орой намайг хананд шахаад багалзуурдсан
Энэ хар дарсан зүүд мэт санагдсан
Үнэхээр болсон гэдэгт итгэж чадахгүй байна
Өнөө өглөө босоход хамаг бие маань хөхөрч хөндүүрлэсэн байв.
Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр эх үрсийн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш
Өнгөрсөн шөнө тэр намайг дахиад зодсон
Энэ удаа өмнөхөөсөө илүү хэрцгий байлаа
Хэрвээ би түүнийг орхивол, би юу хийх вэ?
Хүүхдүүдээ яах болж байна?
Мөнгөгүй яахав ээ?
Би түүнээс айж байна, орхиж явахаас эмээж байна.
Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна
Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн
Надад өнөөдөр цэцэг бэлэглэв
Өнөөдөр миний сүүлийн өдөр байлаа.
Энэ өдөр миний ажил явдал болсон
Өнгөрсөн шөнө тэр намайг хөнөөсөн юм.
Тэр намайг үхтэл зодсон
Хэрвээ зориглож чадсан бол...
Зүрхлээд түүнийг орхисон бол...
Өнөөдөр ... би цэцэг авахгүй байсан...
/ Paulette Kelly “Цэцэг” шүлэг/