Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр өөр ажилд томилогдсонтой холбоотойгоор тус газрын даргаар С.Баатаржавыг томилсон. Тэгвэл С.Баатаржав өөрийнхөө багийг бүрдүүлж ээлжит томилгоонуудыг хийж байна. Тухайлбал өчигдөр, 

Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, бригадын гeнeрал Д.Ядамдоржийг Цагдаагийн eрөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, дэд бөгөөд Дотоод хяналт шалгалт, захиргааны удирдлагын албаны дарга Ч.Болдбаатар, ЦЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын даргаар цагдаагийн хурандаа Ө.Бат-Өлзийг, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү ар, талын албаны даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилжээ