Өчигдөр цахим орчинд “Сэрэмжлүүлэг 21-р сургуулийн гадаа бага насны охинд 1000 төгрөг өгий гэж араас нь хөөж хулгайлах гэж баригдсан байна. Цаашаа түгээж үр хүүхдээ хамгаалж анхааруулж байхгүй бол аюултай болсон байна шүү Эцэг эхчүүдээ.” Гэсэн мэдээлэл тарсан.

Тэгвэл энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа юм байна. Тодруулбал, “21-р сургуулийн гадна талбайд миний охин БЗД-6 хороонд суух И /эм,10н/, БЗД-18 хороонд суух  Т /эм,10н/ нарыг хичээлээсээ тараад явж байхад үл таних хүн дээрэмдэхийг завдлаа”  гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад  СХД-17хороонд суух Б /эр,18н/ нь мөнгө өг гэж айлган сүрдүүлж дээрэмдхийг завдсан ажээ.