Сөүлийн гудамжинд байршуулсан "Аз жаргалтай Улаанбаатар" хөшөөг иргэд өөрөөр харж, өөр өөрийнхөөрөө хүлээн авч байна.

Энэхүү гурван цуврал хөшөөг  27.4 сая төгрөгөөр барьсан гэдэг. Харин иргэд хөшөөнүүдэд амны хаалт зүүж хотын мээрийг утааны асуудалдаа анхаарахыг санууллаа. Утааны улирал ирэхээр Улаанбаатар хотод юун аз жаргалын тухай ярих, харин яаж хүүхдээ эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүй байх вэ хэмээн хичээцгээдэг болсон нь үнэн юм.