СХД-ийн 105-р сургуулийн 6-р ангийн сурагч Б.Сумъяабазар Итали улсад болсон таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медалтай эх орондоо иржээ. Нийт 40 орны баг тамирчидтай манай улсын 17 тамирчид өрсөлдөж 6 тамирчин 10 медалийг тус тус хүртжээ. Б.Сумъяабазарын хувьд 10-12 насны ангилалд дэлхийн аваргын алтан медаль мөн 14 насны ангилалд дахин өрсөлдөж хос медалийн эзэн болсон байна. Монгол эх орныхоо нэрийг гаргаж яваа мундаг хүүд халуун баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: Seen.mn