Д.Сумъяад хөдөлмөрийн баатар, Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпийн мөнгөн медаль, дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн дэлхийн аварганы мөнгөн медальт, жүдо бөхийн үндэсний шигээ багийн тамирчин Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Төрийн ордонд гардуулан өглөө.