​Би энэ сайтын шинэхэн уншигч байна. Google-с хүчингийн хэрэг гэж хайж байгаад орчихсон. Өөрт тохиолдсон шиг зүйл өөр бусад тохиолдогийг уншлаа.

Бусадтай хуваалцсан зовлон хоёр дахин нэмгэрдэг гэсэн үг сэтгэлд гүн туссан юм. За би 24 настай эмэгтэй. Урьд огт хүнтэй унтаж байгаагүй ер нь бол их даруухан. Энэ найман сард тэр орой ажлаа тараад арван жилийн хоёр найзтайгаа хамт кино үзсэн юм. Кино 11 өнгөрч байхад тарсан. Тэгтэл нэг найз маань дээр танилцсан нөгөө чамд ярьж байсандаа тэнд явж байгаад танилцсан залуу уулзъя гээд байна одоо ирж байгаа хэдүүлээ хамт жаахан юм ярьж байгаад харья. Би хоёр найз охинтойгоо хамт байна гээд хэлчихсэн гэв. Бид гурвын гэр нэг зүгт, хамт харих ханьтай учраас зөвшөөрсөн. Тэгтэл өнөөх залуу нь найзтайгаа хамт ирсэн хоёулаа өөр өөрийн гэсэн машинтай. Жаахан сууж байснаа манай найз охин түүнтэйгээ хэрэлдээд. Явъя энэ эргүү малтай баймааргүй байна өөр найз маань машинтай ирж байгаа тэгээд хамт харъя гэдэг юм байна.

Гайтай юм шиг би гэж эргүү машинд нь тортой юмаа үлдээчихсэн байсан учир түүнийгээ аваад хамт явъя гэв. Гэтэл тэр нэг эргүү мал нь тортой юмыг минь өгдөггүй. Тэгсэн манай найз охиныг нөгөө өөр машинтай хүн нь ирээд ганцаарангын аваад явчихлаа. Би ч уурлан найз руугаа залгалаа тэгсэн та хоёр наадахаараа гэртээ хүргүүлчихээ надад санаа зоволтгүй гэв. Тэгтэл нөгөө найз маань түүний найзийн машинд суугаад хөдлөөд явчихдаг юм байна. Уур хүрээд залгатал их дэлгүүрийн тэнд ажлынхан офесс байдаг гэнэ нэг юм авчихаад та хоёр дээр очино гэв. Би уурлан тортой юмаа авахаар түүний машинд суугаад танай найз манай найзийг суулгаад аваад явчихлаа яах гэж байгаа юм энэ тэр гэж ширүүн харицтал чи ямар ярдаг ааштай охин бэ яавал гэж хамт байх гэж байгаа юм байлгүй гэв. Тэгснээ үг зүггүй хөдөлчихсөн. Би найз руугаа залган та нар нэг нэгээрээ намайг орхид явж байгаа юм уу энэ хүн чинь намайг аваад хаашаа ч юм хөдөлчихлөө, гэтэл найз маань түүнд утсаа өгчих яръя гэв тэгээд ярилцан их дэлгүүрийн офессд уулъя гэсэн юм. Тэгтэл тэр хоёр байдаггүй залгатал дэлгүүр орох хэрэгтэй болчихоод хайгаад явж байна энэ тэр гэсэн шалтаг заагаад ирдэггүй. Сайн танихгүй хүнтэй ингэж хамт байснаас ганцаараа ч байсан хамаагүй явъя гэж бодон машинаас нь буух гэтэл огт буулгадгүй түгжчихээд ямар ааштай юм ганцаараа эмэгтэй хүн байж харанхуй шөнө яаж явах гэсэн юм гэж баахан юм ярьж байгаад хөдөлчихдөг юм байна. Нэг байрны гадаа ирж зогсоод оролдоод эхэлсэн зайл би явлаа явуулаад өг гэж эсэргүүцсэн боловч хүлээж аваагүй дараад авсан.

Тэр новштой хэдэн минут ноцолдсон юм бүү мэд их удсан их тэмцсэн тэгтэл тэр болчихсон юм байлгүй болчихсон би уйлан буухыг хүссэн аргаа бараад бие засмаар байна гэж машинаас нь буугаад тэр даруй зугтсан. Хотын гудмаар гүйж нэг сандал дээр суун гэгээ орохыг зөндөө хүлээснээ одоо болтол тод санадаг. Үүр цайхад шууд л цагдаад очих шийдвэр надад хамгийн зөв санагдсан. Миний хоёр гар түүний хурууны хэвээр хөхөрч улаасан байсан. Тэгээд өдөр нь найз ч гэж дээ 10 гарван жил үерхсэн одоо бодохлоор гомдмоор тэр тэнэг охидыг тэр новштой хамт дуудуулан мэдүүлэг өгүүлсэн. Ганцаараа цагдаад очиж ганцаараа шүүх эмнэлэг очсон. Одоо бодоход би яаж ганцаараа үүнийг хийсэн юм болоо. Найз гэдэг зүйлд хүн гэдэг зүйлд хэлж барахгүй гомдсон учир би үүнийг хийсэн байх. Энэ хэргээс хойш одоо аль хэдийнэ таван сар гаруй хугацаа өнгөрч саяхан болсон анхан шатны шүүхээс тэр новш жил хагасын ял авсан. Одоо тэр даваж заалдах гэж байгаа. Эхнэр нь таван сартай нялх хүүхдийн үлдээгээд хаяад явсан. Хоёр хүүхдийн бодоод гомдолгүй гэсэн өргөдөл бичээд өгөхийг ар гэрийнхэн гуйсан.

Мөрдөн дээр байхад тохиролцохыг хүсэн залгадаг байсан. Хийсэн хэргийн хариуцлагыг чинь заавал хүлээлгэнэ гэдэг байсан болохоор сүүлдээ миний амьдарлыг баллан дарга нарыг чинь танина гэж сүрдүүлдэг байсан болохоор ажлаа өөрөө орхисон. Хэлсэндээ хүрч миний ажлаас гарсан өргөдлийг хуулбарлан авсан байсан. Овоо арын хаалгатай новш байцаагч гэсэн дөнгөж сургууль төгссөн охин байнга надаас чи хүн гүтгээд байгаа юм биш биз тэгвэл чи буруудна энэ хэрэгт эрүү үүсгэхгүй гэдэг байсан. Манай өмгөөлөгч сайн тулдаал эрүү үүсгэж чадсан шүү. Мөн би энэ хэргийг тухай одоо болтол ар гэрийнхэндээ огт хэлээгүй ичгэвтэр зүйл юм шиг санагдаад учир нь би айлын ганц охин. Яахав дээ би азгүй эмэгтэй анхны гэсэн нандин зүйлээ ийм новшод алдсан. Тэглээ гээд түүнд бага ч гэсэн шийтгэл оногдуулж чадсан. Харин хоёр хүүхдийн мөн уучлалт гуйгаад ирсэн эгчийн бодохлоор өрөвдөх юм.

Нялх хүүхдүүд аавынхаа тэнэг алдаанаас болж гэр бүлийн халуун уур амьсгалыг мэдрэхгүй нь гэж бодох юм. Тэглээ гээд би яах ёстой юм бэ? Эгчийнхэн гуйснаар давж заалдах шүүх хуралд нь туслаад өргөдөл бичиж өгөх үү? Яг бичье гэхээр эмэгтэй хүний бэлгийн халдашгүй дархан эрх ийм үнэгүй юм уу гэж бодогдох юм.