2006-2016 онд 930 гаруй сэтгүүлч амиа алдcан харамсалтай тоо бий. Үүнээс зөвхөн 2016 онд 102 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ.
Эдгээр тоо баримтаас илүү тэвчишгүй зүйл бол сэтгүүлчдийн амиа алдсан 10 хэрэг тутмын 9 нь тус гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ аваагүй явдал юм.
Энэ нь гадаадын гэхээс илүү дотоодын сэтгүүлчдэд ихэвчлэн хамааралтай бөгөөд сүүлийн 11 жилийн дотор амиа алдсан нийт сэтгүүлчдийн 93% нь тухайн улс орныхоо дотоодын мэдээ мэдээлэл хүргэх үйл явцдаа амиа алдсан байна. Түүнчлэн, цахим орчны элдэв дарамт шахалтын хэт их өсөлт зэрэг эмэгтэй сэтгүүлчдэд тулгамдаж буй аюул занaл маш их байна. 
Тиймээс энэ асуудалд улс орнуудыг Засгийн газар, хууль тогтоогчдын анхаарлыг хандуулах зорилгоор 2014 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн юм.

Эх сурвалж: НҮБ