Үзэгчидээс өндөр үнэлгээг аваад буй "Шарк танк" нэвтрүүлэг Монголчуудын хүлээж үздэг нэвтрүүлгийн нэг болж чаджээ. Гэвч сайны хажуугаар саар мундахгүй байдгийн жишгээр нэвтрүүлэгт оролцсон зарим оролцогчид Шаркуудыг оролцогчидоо хүндлэхгүй дорд харьцах, тохуурхсан өнгө аястай харьцаж байгаад бухимдаж буйгаа илэрхийллээ. Тус нэвтрүүлэгт чулуун сийлбэрээр оролцсон О.Ариунболд энэ тухай Live хийж үзэл бодлоо хуваалцжээ. Түүнийг зарим нэг нь хөрөнгө оруулалт авч чадаагүйдээ шаралхаж уйлж байна гэсэн бол бусад нь хийж бүтээх гэсэн хүсэлтээ нэгнээ хөрөнгө оруулалт авч чадаагүй ч гэсэн хүсэл зоригийг мохоох үг хэлж болохгүй хэмээн хэлж байлаа. Мөн түүнийг эртнээс мэдэх танилууд нь "Юмыг зүрх сэтгэлээсээ хийдэг залуу байгаа юм", "Манай нэг нутгийн нэг үеийн залуу сэтгэлгээ нь их өвөрмөц, биднийг дэмий чалчаад сууж байхад уулруу гүйж буцаж ирээд өрөөндөө дасгал хийснийхээ дараагаар хичээлээ хийж байдаг тийм л хөдөлмөрч залуу байсан, зарим нэгэн хүнд түүний сэтгэхүй бусдаас өөр санагдаж болох ч урам зоригийг нь мохоож болохгүй ээ" гэсэн байлаа. О.Ариунболдыг уншигчид маань 25-р суваг телевизийн "Танайд хонъё" нэвтрүүлэгт оролцож байснаар нь илүүтэй мэддэг юм билээ. Түүний оролцсон "Шарк танк" нэвтрүүлэг болоод түүний хийсэн live, "Танайд хонъё" нэвтрүүлгүүдийг доор хавсаргалаа. Уншигчид маань дүгнэлтээ хийх биз ээ. 

Эх сурвалж: Seen.mn