“Утасны чинь дугаар 
Урууланд минь байдаг
Янаг уруулын чинь бал бурам 
Мансууруулах бодистой байдаг” х
эмээх өвөрмөц дуугаа одоогоос 21 жилийн өмнө дуулж байсан МУГЖ дуучин Төмөрийн Ариунаа тус дуугаа шинэчлэн дуулж, видео клипээ цацлаа.

21 жилийн тэртээд ч Монголчуудыг байлдан дагуулж явсан дуучин хатагтайн гал цог өнөөдөр ч дундрашгүй хэвээр. Он жил өнгөрөх тусам улам залуужиж, жавхааждаг дуучин бүсгүйгээр бахархаж, хүндлэхгүй байх аргагүй. 

Түүний гаргасан шинэхэн уран бүтээл “Утасны чинь дугаар 3.0” нь  “Cosmic Ariunaa” цомогт багтах бөгөөд “Хаган фильм” студийн хамт олон  клипийг нь бүтээж хөгжмийн найруулгыг “Ocean Grey” студийн уран бүтээлчид хийсэн байна. 2181 оныг зөгнөн харуулахыг зорьсон уг бүтээл электро стильд оруулан шинэчлэн дуулснаараа онцлог юм.