Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ

АНУ-д амьдардаг хэсэг монгол нөхөд фермерээс хонь худалдан авчээ. Ингээд хол газар амьд хонь авч явснаас гээд газар дээр нь төхөөрсөнд худалдсан эзэн нь цагдаа дуудаад баривчлуулсан байна. Цагдаа ирмэгц гурван монгол залууг фермерийн эзний гомдлын дагуу баривчилсан байна. Учир нь фермер эр, “Энэ гурван монгол залууд хонио худалдсан болохоос ал гэж хэлээгүй” гэсэн аж. Харин монгол залуус хариуд нь “Бид худалдаж авсан учир яах нь бидний эрхийн асуудал” хэмээн бөөн маргаан дэгдсэн байна. Эцэстээ өнөөх залуус “Манай үндэсний баяр болж байгаа юм. Энэ баяраар хонь гаргаж иддэг уламжлалтай гэж тайлбарлаж арайхийж торгуулийн ялнаас мултарсан гэнэ. Энэ мэтчилэн хүний нутагт явахдаа дэг журамтай нь сайн танилцахгүй бол алдаж, оносон Монголчуудыг алийг тэр гэх вэ.