Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар НИТХ-ын 14-р ээлжит хуралдааныг зарлах тухай, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны отгон хуралдааныг 12 сарын 26-ны өдрийн 09 цагт хуралдуулахаар товлолоо. Энэхүү хуралдаанаар Нийслэлийн Өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ болон Цахилгаан дамжуулах үндэсний ТӨХК-д газар эзэмшүүлэхийг зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний хөлсний тариф батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ