Төрийн албан хаагч бусдын анхаарлыг татах хувцас, ээмэг бөгж зүүх ёсгүй байдаг. Төрийн захиргааны ажилтан  энэ тухай санах ч хэрэггүй биз ээ. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга бол Төрийн захиргааны албан хаагч юм. Тэр ч утгаараа өмсөж зүүх, хэлэх ярих, үйл хөдлөлөө анхаарах ёстой. Энэ нь тухайн төрийн албан хаагчийн заавал мөрдөх эрх зүйн акт, баримт бичигт тусгасан байдаг. 

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч эмэгтэй хүн бие барьсан хувцас, энгэр нь онгорхой цамц өмсөхгүй, захтай хувцас өмсөх ёстой байдаг. Харин энэ дүрэм журам Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаад хамаагүй бололтой. Тэрбээр шагнал гардуулахдаа ийнхүү зүй бус хувцасласан байх юм.

Төрийн албан хаагч, төрийн захиргааны ажилтан эмэгтэйчүүдийн банзлын урт, туфлийн өсгийг зааж өгсөн байдаг. Эмэгтэй ажилчид бие галбираа тодотгосон хувцас огт өмсдөггүй.  Гэтэл Сүхбаатар дүүргийн засаг дарга албан хувцаслалтад орохгүй цагаан цайвар БАРИУ хувцас өмссөн байгаа юм.

Түүнчлэн тэрээр шагнал гардуулахдаа платформ ултай гутал өмсчээ. Платформ бол албан хувцаслалтад тооцогддоггүй. Пиджакны дотор захгүй, онгорхой энгэртэй хувцас өмссөн байгаа нь зохисгүй хувцаслалтанд тооцогддог. 

Төрийн захиргааны ажилтан хүн албан хаагчдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Гэтэл ил харагдаж байгаа хувцас нь хөлнөөсөө толгой хүртэл зохисгүй хувцасласан хүн бусдад шагнал гардуулж байгаа нь төр түмнээ доромжилж байгаа хэрэг юм.

Төрийн албаны зөвлөл  ажлаа хийж төрийн албан хаагчдад зөв зохистой хувцаслах, харьцах зэрэг сургалтыг хийж, төр түмнээ хүндлэх үйлст анхаарна уу.