Найман настай охин сураггүй болоод дөрөв хонож байна.  Охиныг хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт 12.00 цагийн орчимд хичээлдээ явахаар гэрээсээ гараад алхаж байсныг хөршүүд нь харжээ. Түүнээс хойш одоог хүртэл сураг, чимээ гараагүй учир Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс онц байдал зарлаж, ар гэрийнхэнтэй нь эрэн хайж байна.