Ардын хувьсгалын 94 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн харъяат бөх Э.Оюунболд эр бяраа гайхуулж 22-хон насандаа улсын их баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ.

Түүний энэ бахдам амжилт Монгол зон олны магнайг тэнийлгэж Э.Оюунболдод шагналын хур буулгасан жил байсан юм. Харин түүний хувьд Монгол түмний энэ их хайр хүндлэлийг дааж явах сэтгэл дутсан бололтой. Өчигдөр "Хатантуулын хишиг барилдаан" Монгол бөхийн өргөөнөө болсон юм.

Уг барилдаанд хүч үзсэн МУ-ын арслан Э.Оюунболдын овилогогүй нэгэн бичлэг цахим сүлжээнд чамгүй шүүмжлэл дагуулжээ. Арслан маань барилдааны үеэр нэгэн бөх-ийг "Ална шүү" хэмээн хэлж буй нь бичлэгт буужээ. Бичлэгийг үзсэн иргэд "Энэ залуу ямар хурдан эвдэрч байнаа"," Энэ бүүр монгол бөхийн шинжгүй болчижээ" зэргээр шүүмжилсэн байлаа. Олон хүний хайр хүндлэлийг хүлээнэ гэдэг төдий чинээ их хариуцлага гэдгийг мань хүн арай л ойлгоогүй юм болов уу? 

Эх сурвалж: Seen.mn