Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс 2017.11.05-наас өнөөдрийн 11.00 цаг хүртэлх цаг агаарын болон замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг шуурхай мэдээлж байна. 

  • Архангай аймаг нойтон цастай, зам мөсжилттэй,
  • Баянхонгор аймагт 2017.11.06-ний 09:00 цагаас хойш цас орж байна. Шарт болон Бумбатын даваа халтиргаатай байна.
  • Булган аймагт замын нөхцөл байдал халтиргаа, гулгаатай байна.
  • Дархан аймагт 2017.11.05-ны өдрийн 22:30 цагаас хойш цас орж байна. Хонгор сум-Улаанбаатар чиглэлд зам халтиргаатай байна. АЗЗА болон ОБЕГ-тай холбогдон ажиллаж байна. Зам даваа хаагдаагүй.
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд цас орж, замын нөхцөл байдал халтиргаа, гулгаатай байна.
  • Орхон аймагт 2017.11.05-ны өдрөөс эхлэн цас орж байна. Их, бага Хөшөөтийн зорчих хэсэг хэвийн байна. Говь-Алтай, Сэлэнгэ, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан , Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Замын-Үүд, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгуудад цас ороогүй, зам даваа хэвийн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мөн ойрын үед ихэнх нутгаар нойтон цас орж, хучтэй салхи шуурганы үеэр тээврийн хэрэгсэл олноор замд саатах, , эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй тул тээвэрчид, ард иргэдэд онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.  

Түүнчлэн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.