Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа авъяаслаг жүжигчин бүсгүй Р.Анхням хувийн амьдралаа төдийлөн олонд дэлгээд байдаггүй. Түүний нөхөр “Уурхайчин” клубын дасгалжуулагч, волейболын тамирчин Н.Баярсайхан анх удаа нэвтрүүлэгт оролцжээ. Энэ тухай Р.Анхням өөрийн цахим хуудаснаа: "Миний нөхөр Bon Appetit нэвтрүүлэгт орж хоол хийжээ. Энэ их ховор тохиолдол шүү. Хоол хийсэн нь биш шүү. Нэвтрүүлэгт орсон нь. Өдөр шөнө өглөө оройгүй жилийн дөрвөн улиралд бэлтгэлтэй байдаг хүн шүү дээ. Одоо ч ирээгүй л байна. Энүүгээрээ л нэг сайн хараад авъя" гэжээ. 

Эх сурвалж: Seen.mn