09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт болно.

09.50 цагт Тэнгис кино театрын Их танхимд Засгийн газраас гаргасан "Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах 01 тоот албан даалгавар"-ыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчидад танилцуулж, ёс зүйн мэдэгдэлд гарын үсэг зурах ёслол болно. 

10.00 цагт НЗДТГ-т Хотын дарга С.Батболд нийслэлийн иргэдийг хүлээн авч уулзана.

10.00 цагт МҮХАҮТ-д “Монгол-Оросын бизнес уулзалт” болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д фэйсбүүк, твиттерийг хааж хариуцлагатай, хяналттай үндэсний сүлжээтэй болох талаар “Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэг”-ээс мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд БНХАУ-ын иргэн Монгол иргэнийг захиалгаар хөнөөлгөх гэж байсан талаар иргэд сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

09.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.30 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.