Үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжид анхаарч ажилладаг хүмүүс бол “шар хантаазтнууд” буюу ТҮК-ийн ажилчид байдаг.

“Учралын намар”, “Миний Нандин”, “Шөнийн бороо” зэрэг дуунуудаар олны сонорыг мялаасан дуучин Г. Дэлгэрцогт “Үлэмжийн гоо” тоглолтын товоо гаргаад байгаа. Өнөөдөр “Үлэмжийн гоо” тоглолтын багийнхан Нийслэлийн 3 дүүргийн ТҮК-ний ажилтнуудад сэтгэлийн бэлэг болгон тоглолтын урилгыг гардууллаа. Үлэмжийн гоо бүхнийг хамтдаа дуулан өнгөрүүлэх урилгыг тэд баяртайгаар хүлээн авсан юм.

Тус тоглолт энэ сарын 08-нд Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно.