Хүндийн өргөлтийн дэлхийн хамгийн мундаг эмэгтэй тамирчин Наталья Кузнецоватай танилц. 14 настайдаа 40 кг жинтэй байхдаа анх их спортод хөл тавьсан энэ Орос бүсгүй өдгөө 26 настай, 90 кг жинтэй гэнэ. Хоолны хатуу дэглэм барьж, зааланд олон цагаар нөр их бэлтгэл хийсний хүчинд ийм бие цогцостой болжээ. Тэрээр хэвтээгээс 170 кг, босоогоос 240 кг жин өргөснөөрөө дэлхийн рекордыг тогтоогоод байгаа юм байна. Инстаграм дээрх 194 мянган дагагчиддаа спортод донтсон амьдралаа хуваалцдаг бүсгүйн гадаад төрхийг хэтэрхий эршүүд гэж үзэн ядагчид олон байдаг гэнэ