УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Гишүүдийн 85.2 хувийн саналаар  хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  

Санал хураалтад 54 гишүүн оролцсоноос 46 нь хоригийг дэмжээгүй байна. АН-ын найман гишүүн хоригийг хүлээж авахыг дэмжлээ. Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийг тэтгэмж бус ажлын үр дүнгийн нэмэлт урамшуулал маягаар олгож байна гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна.