Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС)-тай хийсэн өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрээр 2019 он хүртэл цалин, хөлсийг нэмэхгүй байхаар тохирсон юм. Тиймээс Засгийн газрыг ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, цалин нэмэх тохиролцоонд хүрэх, улмаар боловсрол, шинжлэх ухааны салбарын багш, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэхийг тус холбоо шаардаж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн багш нар хугацаагүй ажил хаяж байна.

 

Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгдэхээ илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдэх аж. Цаашдаа энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг МБШУҮЭХ-ны дарга Д.Батзориг мэдээлж байсан юм.

 

Өнөөдөр улсын сургуулиуд хичээллэхгүй байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.