Гэм буруутай нь тогтоогдоод шорон оронгоор явж байсан этгээдүүд гарч ирээд засарч энгийн сайхан амьдарч байгаа нь цөөнгүй. Харин ял эдлээд гарч ирсэн хүмүүсийн зарим нь гэмт хэрэг дахин үйлддэг. Үйлдэх үйлдэхдээ өмнөхөөсөө илүү хүнд гэмт хэрэг үйлддэг бөгөөд ингэхдээ бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд халдаж, эрх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байна. Шинэ эрүүгийн хуулиар ялын бодлогыг хөнгөлж байгаа нь гэмт хэрэгтнүүдийн толгойг илж, энгийн иргэдийн эрхэнд халдаж байгаа. Тиймээс өмнө нь ял эдэлж байсан этгээдэд ялыг нь хүндрүүлдэг байх шаардлага байгааг дараах жишээгээр хүргэе.  

Тухайлбал энэ 2017.10.11-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Тулга, Н.Амгаланбаатар гэх хоёр хүнийг хүчин, дээрэм хийсэн хэргээр гэм буруутай эсэхийг хэлэлцэв.

Д.Тулга нь  Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 3-6 насны 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймагт оршин суудаг бүртгэлтэй, 3 удаагийн ял шийтгэлтэй.

  • Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
  • Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
  • Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 99 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 26 хоногийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн байгаа юм.

Н.Амгаланбаатар нь Монгол Улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 43 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 5 дугаар баг, Цавын-Ихэр гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд 5 удаа ял шийтгэгдэж байсан.

  • Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1/118 дугаар таслан шийдвэрлэр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 8 сард ялын хугацаа дуусч суллагдсан,
  • Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 1/146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.530.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн,
  • Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1/99 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
  • Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/9 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
  • Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл удаа дараа танхайн хэрэг  үйлдэн шорон оронд суусан ч  засрахгүй гэмт хэрэг үйлдсэн. Үйлдэх үйлдэхдээ улам л хүндрүүлж бусдын эрх чөлөөнд халдсан байна. Тодруулбал

Д.Тулга нь 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 9 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Г.Т-ийг өөрийн эзэмшлийн ...УБЧ улсын дугаартай автомашинтай явж байхад нь түүний машинд нь таксидахаар Н.Амгаланбаатартай сууж улмаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан байрны автобусны буудлын эсрэг талд байх гэр хороолол дунд зогсоож Н.Амгаланбаатартай бүлэглэн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж "Скай" маркын гар утас, мөнгөн ээмэг бөгж, орлогын 20.000 төгрөгийг дээрэмдэж, улмаар хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэн, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн тохуурхан доромжилж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

Мөн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны "Чингэлтэй-16” дугаар гудамжны 154 тоотод байрлах иргэн С.Цолмонгийн эзэмшлийн барилгын цехийн вакум цонхыг түлхэн орж 2 ширхэг компрессорыг хулгайлан авч 600.000 төгрөгийн ,

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Гансүхийн эзэмшлийн "Ундран Дэвжих" нэртэй авто засварын газарт хууль бусаар нэвтрэн орж авто машины сэлбэг хэрэгсэл, эд зүйлсийг нь хулгайлан авч 2.123.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.723.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан байна.

 

Танхайн гэмт хэргээр ял эдэлж байсан Д.Тулга бусдыг хүчиндэж, хулгай хийж бусдын эрх чөлөөн халдсан болохыг дээрх жишээнээс харж болно.

Тэдний харгис энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон байдаг. Улмаар нийт долоон жил таван сарын, Н.Амгаланбаатарт таван жил хоёр сарыг хорих ял огоосон байгаа юм.  Шүүхээс зүйл анги бүрт нь тохирох ялыг оноосон байгаа.

Гэхдээ өмнө нь ял эдэлж байсан хүний ялыг хүндрүүлэх нөхцөл болгож, иргэдийг болзошгүй эрсдлээс сэргийлэх шаардлагатай байгааг хууль санаачлагчид анхаарна уу.