Буянгийн Жаргалсайхан: "13 настай охиныг гурван этгээд буудалд дагуулан орж архи уулган хүчиндээд амь насыг нь хөнөөчихсөн. Гэтэл охиныг архи уудаг, буудлаар хэсдэг гэсэн мэдээллийг хэсэг этгээдүүд сайтаар тараасан тухай аав Лхагвасүрэн нь ярьж байна. Шүүх эмнэлэг охиныг архинд хордсон, гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Нүүр ам, аарцаг нь задарчихсан охин гадны нөлөөгүй нас барах уу. Гэмт хэрэгтнүүд архи цутгасан нь ойлгомжтой. Гэмт хэрэгтнүүд бол алуурчид, Тэдний цаана алуурчид байна. Тэд бол шүүх эмнэлгийнхэн, охиныг архичин гэж тараасан этгээдүүд. Алуурчид ялаа авна ойлгомжтой, охины нэр төрд халдсан, худлаа дүгнэлт гаргасан алуурчидтай хариуцлага тооцьё" хэмээжээ.