Ohio мужид амьдарч байсан Kwame Ajamu гэх Африк гаралтай эр 1975 онд буюу 17 настайдаа хүн амины хэрэгт гүтгэгдэн бүх насаараа хорих ял авч байжээ. Тэрээр амьдралынхаа бүхэл бүтэн 28 жилийг шоронгийн хүйтэн өрөөнд өнгөрүүлсний эцэст 2003 онд шүүх түүнийг гэм буруугүй хэмээн үзэж цагаатгажээ. Холбооны Засгийн газрын шүүх буруу шийдвэр гарган гэм зэмгүй нэгэн эрийн амьдралыг бүхэлд нь хохироосондоо уучлалт гуйж, АНУ-ын Засгийн газар Kwame Ajamuд жил бүр 40 мянган доллар нөхөн олгож байхаар болсон байна. Тухайн үед уг хэрэг дээр ажиллаж байсан шүүгчийн туслах асан эр хэлэхдээ "Шүүгч түүнд ямар азаар цаазын ял өгөөгүй юм" хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ.