Түүнийг Жанлав-Ойдов гэдэг. Тэрээр АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Дэлхийн Ур Чадварын 44 дэх удаагийн тэмцээнд гануурын төрөлд оролцож 34 орны гагнуурчдаас шалгарч тусгай байранд орсон юм. Мөн тэрээр үндэсний ялагч болсон бөгөөд эдгээр амжилт нь Монгол улсын хувьд анхны түүхэн медаль юм. Жанлав-Ойдов өнгөрсөн жил “Монгол Ур Чадвар-2016” үндэсний уралдаанд тэргүүн байр эзэлж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ авсан байна. Ийнхүү Төв аймгийн Баянцаагаан сумын малчны 18-хан настай Монгол хүү дэлхийд данстай гагнуурчин болж, боллоо.