"Miss international-2013" тэмцээнд амжилттай оролцоод ирсэн мисс, загвар өмсөгч Н.Ану нь Монголын залуучуудын холбооны хүндэт тэмдэг "Тэргүүний залуу" алтан медалиар шагнуулжээ.

Загварын тайзнаа шинэлэг өнгө төрхийг нэмэн бусдыгаа гялалзаж буй сайхан бүсгүй маань анх удаа миссийн тэмцээнд хүч сорин өрсөлдсөн бөгөөд хацар гоо охидынхоо нүүр царай болж чадсан.

Харин түүний хичээл зүтгэл хийгээд загварын тайзнаа гаргасан амжилт зэргийг нь үнэлэн ийнхүү "Тэргүүний залуу" алтан медалиар шагнасанд тэрбээр "гэнэтийн бэлэг" болсон шүү хэмээн өөрийн сэтгэгдлээ фэйсбүүк хуудаснаа бичжээ.

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч, мисс Н.Ану компьютерийн программ хангамжийн чиглэлээр суралцаж төгссөн хэдий ч өдгөө энэхүү  мэргэжлээрээ хараахан ажиллаж амжаагүй яваа.

Д.Ана