Тэртээ 2007 оны хаврын өдөр Г.Алтантүрүү сэтгүүлч "Танайд хоноё" нэвтрүүлэгтээ Б.Тунгалаг гэх эгэл бүсгүйн гэрт хонон цэнхэр дэлгэцнээ цацан, бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаах боломжийг олгож байсан нь саяхан мэт. "Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу" хэмээн хэлсэн Б.Тунгалаг бүсгүйг эргэн дурсая.