Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд оролцлоо.

Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер ахлагч нар, Улаанбаатар хотын цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн хүндэт харуулын бие бүрэлдэхүүн, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.