МАН-ын XXVIII хурал өнөөдөр эхэлж байгаа билээ. Уг хурлаар МАН-ын даргыг сонгох юм. Намын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхирваа, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар нэр дэвшихээ мэдэгдээд буй. Тэгвэл татварын буруу бодлогыг эсэргүүцэж бараагаа үнэгүй тараана хэмээн олон хүмүүсийг цуглуулж сүүлдээ хувцаснуудаа шатааж тэмцэнэ хэмээн шуугиан тариад байсан "Exclusive" компаны захирал Г.Майцэцэг МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ өнөөдөр мэдэгджээ. 

Эх сурвалж: Seen.mn