Өнөөдөр Монголын үндэсний түүхийн музей үнэгүй үйлчилнэ

"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монголын үндэсний музей өнөөдөр 09.00-16.30 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Музейн цуглуулга, сан хөмрөгт нь нэн эртний Чулууны үеэс өнөөг хүртэлх олон мянган жилийн монголчуудын түүх, өв соёлын холбогдолтой 56000 орчим үзмэрээс бүрддэг  юм.